Thursday, July 31, 2008

Apache installation хийх

shell 1. # wget http://www.eng.lsu.edu/mirrors/apache/httpd/httpd-2.2.9.tar.gz
татаж авах

shell 2. # find / -name httpd-2.2.9.tar.gz
татаж авсан файлаа шалгах, байгаа байршилыг нь тодорхойлох

shell 3. # cd /*/
Файл татаж авсан дирэкторлуу орох

shell 4. # tar xfvz httpd-2.2.9.tar.gz
gunzip файл аа задлах

shell 5. # cd httpd-2.2.9
Архив дирэкторлуу орох

shell 6. # ./configure --prefix=/usr/local/apache --enable-so \
--enable-cgi \
--enable-info \
--enable-rewrite \
--enable-speling \
--enable-usertrack \
--enable-deflate \
--enable-ssl \
--enable-mime-magic \

shell 7. # make
#Эх кодоо компойлдох

shell 8.# make install
#Ингээд л болж байндаа
                                  

Tuesday, April 22, 2008

Unix- Байнга ашиглагддаг командууд




Юниксийн орчинд командуудын бичигдэх хэлбэр дараахь байдалтай байна:
command [option] arg1 arg2

man.................. юниксийн командуудын ашиглах заавар, дэлгэрэнгүй та йлбар

pwd.................. одоо ажиллаж байгаа идэвтэй директорыг харуулдаг

ls...................... директорийн агуулгыг жагсаалтаар харуулна

mkdir............. шинээр директор үүсгэх

rmdir............. директор устгах

cd ................... идэвхтэй ажиллаж байгаа директорыг солих

rm .................. файл устгах

cp ................... файлыг нэг директороос нөгөө директор луу хуулах

alias ............... командын нэрийг өөрийн хүссэнээр зохиомлоор үүсгэх

chsh ............... shell-ээ солих

chfn ............... өөрийн бусдад харагдах нэрийг өөрчлөх

mv .................. файлын нэрийг солих буюу өөр байрлалд зөөх

finger ............. хэрэглэгчийн мэдээллийг хүлээн харах

cal ................... календарь хэвлэх

cat .................. текст файлын агуулгыг харах

more ............. .teкст файлын агуулгыг хуудас хуудсаар харах

spell & ispell ...... текст файлын агуулгыг үсэг үсгээр харах

who ........................ сүлжээнд ажиллаж байгаа хэрэглэгчдийг харах

who am i .............. өөрийгөө хэн болохыг мэдэх

clear ...................... дэлгэцээ цэвэрлэх

du ........................... файлын зай ашиглалтыг харах

passwd .................. нууц үгээ солих

logout .................... системээс гарах

talk (user) .............. хэрэглэч чатлах боломжтой хуудас гарна

write (user) ........... локал орчинд өөр хэрэглэгч рүү текст илгээх

telnet (host) ......... өөр интэрнэт сайт руу холбогдох

ftp (host) ............... FTP site руу холбогдох

chfn ....................... өөрийн сүлжээнд харагдах нэрээ солих

grep ....................... файлаас тэмдэгт мөр хайх

tail ......................... файлын төгсгөлийн мөрүүдийг харах

w ........................ хэн хэн холбогдсон болон юу хийж байгааг харж болдог

make ................ source code компайл хийдэг

gcc (file.c) ........ C source файлыг 'a.out' нэртэйгээр компайл хийдэг

gzip .................. UNIX файлуудыг шахдаг

gunzip ............. UNIX шахсан файлуудыг задалдаг

zip .................... IBM файлуудыг шахдаг

tar .................... архив файл үүсгэдэг

kill .................... ажиллаж байгаа процессийг pid - ээр ньзогсооно

pkill ................. ажиллаж байгаа процессийг command name - ээр нь зогсооно

bg ..................... “&” тэмдэгтийг ашигланпроцессийг далд хэлбэрээр ажиллуулдаг.

fg ....................... далд ажиллаж байгаа процессийг ил ажиллуулна


Monday, April 21, 2008

UNIX - ийн Философи



Rule of Modularity: Маш цэвэрхэн интерфэйстэй энгийн хэсгүүдийг хий

Rule of Clarity: Тов тодорхой байхыг мундаг байхаас илүүд үз

Rule of Composition: Бусад програмтай холбогддог програмыг зохиомжил

Rule of separation: Дотоод хэсгээс интерфэйсийг салга

Rule of Simplicity: Энгийн дизайн хий шаардлагатай үед л нарийн дизайн хий

Rule of Parsimony: Өөр ямар ч арга байхгүй үед л том програм хий

Rule of Representation: Мэдлэгийг өгөгдөлд оруулж өгсөнөөр логик хялбар болно

Rule of Least Surprise: Интерфэйсийг сүрприз болхоор хий

Rule of Silence: Гайхалтай юм болоогүй бол чимээгүй л бай

Rule of Repair: Болохоо болисон бол их чимээ гаргаж мэдэгд

Rule of Economy: Програмистын цаг машины цашаас үнтэй гэдгийг анхаар

Rule of Generation: Болж өгвөл гараар хийдэг зүйлсээ автоматжуул

Rule of Optimization: Арчлахаасаа өмнө ажиллуул

Rule of Extensibility: Ирээдүйгээ бодож зохиомжоо хий

Firewall оО гэж...


Firewall-ийг багц замчлагч гэж ойлгож болох бөгөөд энэ нь өгөгдлийн урсгалыг дамжуулах эсэхийг заагдсан дүрэмүүд дээр үндэслэн шийддэг. Үндсэн үүрэг нь орж байгаа болон гарч байгаа багцуудыг хянан, осолтой багцыг оруулахгүй шүүлтүүр маягаар ажиллана. За ер нь буяныг гаргахгүй бузрыг оруулахгүй эд гээд ойлогчих. хэхэ


Firewall (Галт хана) нь дараах 2 үйлдлийг гүйцэтгэнэ.

1. Worm, кракер гэх мэт гадны халдлагаас хамгаалах

2. Эрсдэлд оруулж болох дотоод хэрэглэгчидээс хамгаалах

Firewall гаднах болон дотоод халдлагаас системүүдийг хамгаалж байдаг. Internal firewall, perimeter firewall гэсэн хоёр төрөлтэй. Perimeter firewall нь дотоод сүлжээ гадаад сүлжээтэй холбогдож байгаа зурвас дээрх firewall юм.


Firewall-ийн онцлогууд

Оролтын багцуудыг сүлжээний adapter дээр шүүх (IP хаягуудыг портын дугаар, протоколоор нь шалгаж анализ хийнэ)

Статик багцыг шүүх (IP header-үүдийг шалгаад багцыг нэвтрүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.)

NAT (Network address translation-Дотоод сүлжээний IP хаягуудыг нэг хаяг мэтээр харагдуулна.)

Мэдээлэлд хяналт хийх ( болон хэрэглэгчийн мэдээлэл аль алиныг нь уншаад анализ хийнэ. )

Proxy server (Хэрэглэгчийн хүсэлтийг боловсруулаад өөр сервертэй холболт тогтоох үүрэгтэй)

Програм хангамжийн түвшинд шүүх (Хэрэглээний түвшин дээр бүх мэдээлэлд нь анализ хийнэ. Web, mail-ийн агуулгад ямар үг үсэг орсноор, мөн зурганд анализ хийх боломжтой)

Оршил



Өнөөдөр мэдээллийн технологийн хөгжил маш хурдацтай явагдаж байна. Ихэнх улсууд е-засаглалтай болж, нэгдсэн сүлжээнд бүртгэгдэн үйл ажиллагаа нь улам боловсронгуй болсоор байна. Манай Монгол Улсад ч энэ тал дээр анхааран ажиллаж “Өрх бүрт компьютер”, “Өрх бүрт интернет” гэх мэт олон олон арга хэмжээг авч, зорилт тавин ажиллаж байгаа нь мэдээллийн технологийн хөгжилд маш том түлхэц өгч байгаа билээ. Дэлхий нийтийн Интернэт сүлжээнд холбогдоогүй байгууллага, албан газар бараг үгүй болжээ.

Өөрийн дотоод сүлжээгээ байгуулан, түүнийгээ интернетэд холбон дэлхий дахинтай мэдээлэл солилцох нь зайлшгүй шаардлагтай болсон бөгөөд таны систем энэ боломжоор хангагдаж байх хэрэгтэйгээс гадна, хэн нэгэн таны системд дураар нэвтэрч, хувийн мэдээллийг тань авах, устгах гэх мэт сөрөг үр дагаварын эсрэг хамгаалалттай байх нь чухал юм. Дэлхий дахинд сүлжээний нууцлал хамгааллын асуудал маш чухалаар тавигдаж байгаа бөгөөд энэ талын гэмт хэрэг нь илрэх боломж маш бага байдагаас нэгэнт хохирсон л бол бүх алдагдлыг тухайн байгууллага хүлээх болдог. Тиймээс урьдчилан сэргийлэх, хамгаалалтыг хийх нь маш чухал юм. Судалгаагаар 2008 онд компьютерийн сүлжээний гэмт халдлагаас болж учирсан хохирол 789,763,136$ болохийг тогтоосон байна. Мөн компьютерийн сүлжээний халдлага жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгааг тогтоожээ. Өөрийн боломжоор системийнхээ аюулгүй байдлыг хангаснаар тохиолдож болохуйц хохирлоос 100% биш гэхэд тодорхой хэмжээнд сэргийлж чадна. Хамгаалалтыг хийхдээ өөрийн системийн онцлогт тохируулан хамгаалалын технологийг сонгох хэрэгтэй.

Энэхүү http://pbatbaatar.blogger.com дээр миний бие юникс дээр суурилсан системүүдийн нууцлал хамгааллын боломжууд, тэдгээрийг хэрхэн ашиглах талаар бичхээр шийдсэн болой