Tuesday, April 22, 2008

Unix- Байнга ашиглагддаг командууд




Юниксийн орчинд командуудын бичигдэх хэлбэр дараахь байдалтай байна:
command [option] arg1 arg2

man.................. юниксийн командуудын ашиглах заавар, дэлгэрэнгүй та йлбар

pwd.................. одоо ажиллаж байгаа идэвтэй директорыг харуулдаг

ls...................... директорийн агуулгыг жагсаалтаар харуулна

mkdir............. шинээр директор үүсгэх

rmdir............. директор устгах

cd ................... идэвхтэй ажиллаж байгаа директорыг солих

rm .................. файл устгах

cp ................... файлыг нэг директороос нөгөө директор луу хуулах

alias ............... командын нэрийг өөрийн хүссэнээр зохиомлоор үүсгэх

chsh ............... shell-ээ солих

chfn ............... өөрийн бусдад харагдах нэрийг өөрчлөх

mv .................. файлын нэрийг солих буюу өөр байрлалд зөөх

finger ............. хэрэглэгчийн мэдээллийг хүлээн харах

cal ................... календарь хэвлэх

cat .................. текст файлын агуулгыг харах

more ............. .teкст файлын агуулгыг хуудас хуудсаар харах

spell & ispell ...... текст файлын агуулгыг үсэг үсгээр харах

who ........................ сүлжээнд ажиллаж байгаа хэрэглэгчдийг харах

who am i .............. өөрийгөө хэн болохыг мэдэх

clear ...................... дэлгэцээ цэвэрлэх

du ........................... файлын зай ашиглалтыг харах

passwd .................. нууц үгээ солих

logout .................... системээс гарах

talk (user) .............. хэрэглэч чатлах боломжтой хуудас гарна

write (user) ........... локал орчинд өөр хэрэглэгч рүү текст илгээх

telnet (host) ......... өөр интэрнэт сайт руу холбогдох

ftp (host) ............... FTP site руу холбогдох

chfn ....................... өөрийн сүлжээнд харагдах нэрээ солих

grep ....................... файлаас тэмдэгт мөр хайх

tail ......................... файлын төгсгөлийн мөрүүдийг харах

w ........................ хэн хэн холбогдсон болон юу хийж байгааг харж болдог

make ................ source code компайл хийдэг

gcc (file.c) ........ C source файлыг 'a.out' нэртэйгээр компайл хийдэг

gzip .................. UNIX файлуудыг шахдаг

gunzip ............. UNIX шахсан файлуудыг задалдаг

zip .................... IBM файлуудыг шахдаг

tar .................... архив файл үүсгэдэг

kill .................... ажиллаж байгаа процессийг pid - ээр ньзогсооно

pkill ................. ажиллаж байгаа процессийг command name - ээр нь зогсооно

bg ..................... “&” тэмдэгтийг ашигланпроцессийг далд хэлбэрээр ажиллуулдаг.

fg ....................... далд ажиллаж байгаа процессийг ил ажиллуулна


No comments: