Monday, April 21, 2008

Оршил



Өнөөдөр мэдээллийн технологийн хөгжил маш хурдацтай явагдаж байна. Ихэнх улсууд е-засаглалтай болж, нэгдсэн сүлжээнд бүртгэгдэн үйл ажиллагаа нь улам боловсронгуй болсоор байна. Манай Монгол Улсад ч энэ тал дээр анхааран ажиллаж “Өрх бүрт компьютер”, “Өрх бүрт интернет” гэх мэт олон олон арга хэмжээг авч, зорилт тавин ажиллаж байгаа нь мэдээллийн технологийн хөгжилд маш том түлхэц өгч байгаа билээ. Дэлхий нийтийн Интернэт сүлжээнд холбогдоогүй байгууллага, албан газар бараг үгүй болжээ.

Өөрийн дотоод сүлжээгээ байгуулан, түүнийгээ интернетэд холбон дэлхий дахинтай мэдээлэл солилцох нь зайлшгүй шаардлагтай болсон бөгөөд таны систем энэ боломжоор хангагдаж байх хэрэгтэйгээс гадна, хэн нэгэн таны системд дураар нэвтэрч, хувийн мэдээллийг тань авах, устгах гэх мэт сөрөг үр дагаварын эсрэг хамгаалалттай байх нь чухал юм. Дэлхий дахинд сүлжээний нууцлал хамгааллын асуудал маш чухалаар тавигдаж байгаа бөгөөд энэ талын гэмт хэрэг нь илрэх боломж маш бага байдагаас нэгэнт хохирсон л бол бүх алдагдлыг тухайн байгууллага хүлээх болдог. Тиймээс урьдчилан сэргийлэх, хамгаалалтыг хийх нь маш чухал юм. Судалгаагаар 2008 онд компьютерийн сүлжээний гэмт халдлагаас болж учирсан хохирол 789,763,136$ болохийг тогтоосон байна. Мөн компьютерийн сүлжээний халдлага жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгааг тогтоожээ. Өөрийн боломжоор системийнхээ аюулгүй байдлыг хангаснаар тохиолдож болохуйц хохирлоос 100% биш гэхэд тодорхой хэмжээнд сэргийлж чадна. Хамгаалалтыг хийхдээ өөрийн системийн онцлогт тохируулан хамгаалалын технологийг сонгох хэрэгтэй.

Энэхүү http://pbatbaatar.blogger.com дээр миний бие юникс дээр суурилсан системүүдийн нууцлал хамгааллын боломжууд, тэдгээрийг хэрхэн ашиглах талаар бичхээр шийдсэн болой

1 comment:

bumbuulei said...

Nice blog! Yeah

You are the man!

Pudge!!

ahahahaha